Бодлого /10-12 анги/ ЭЕШ бэлтгэгчдэд тусламж
Хувилбар –А Вариант-1
С1. Олон ороомогтой ороомогоор хувьсах гүйдэл гүйж байв. Ороомгийн дундуур цул хөнгөн цаган савааг оруулж , тэнд нь үлдээв. Хэсэг хугацааны дараа ямар үзэгдэл ажиглагдах вэ? Хариуг физикийн хууль, зүй тогтолд үндэслэн талбарла.
С2. Дүүжин 15см радиустай тойрог зурж , конус хэлбэр үүсгэн 7,7с хугацаанд 10 эргэлт хийж байв. Дүүжин босоо тэнхлэгээ ямар өнцөгөөр хазайх вэ?
С3. Автомашины хөдөлгүүр 1цагт 7л бензин зарцуулна.Хэрэв шаталтын поршинд хийх температур 360К-ээс 1200К хүрэв. Автомашины ашигтай чадал ямар байх вэ? Бензины шаталтын дулаан 46МЖ/кг, түүний нягт 700кг/м3
С4. r дотоод эсэргүүцэлтэй ,ε ЦХХ-тэй гүйдэл үүсгэгчийг хувьсах эсэргүүцэлтэй цахилгаан хэлхээнд холбов.Гадаад ба дотоод эсэргүүцлүүдийн харьцаа ямар байхад гадаад хэлхээнд хамгийн их чадал ялгарах вэ? Тэр нь юутай тэнцүү вэ?
С5. Хэлбэлзэлийн хүрээ 20 МГц давтамжийг гаргав. Энэ процессын үед ороомог дахь гүйдлийн хүчний хамгийн их утга 12мА хүрч, конденсаторын хүчдэлийн хэлбэлзлийн далайц 6,28мВ болов. Хэлбэлзлийн хүрээний индукцлэлийн утгыг ол.
С6. Металлын гадаргууг 350нм ба 540нм долгионы урттай гэрлээр дараалан гэрэлтүүлэхэд , фотоэлектроны максиум хурд 2 дахин ялгаатай байв. Энэ металлын фотоэффектийн улаан хилийг ол.
Хувилбар –Б Вариант-2
С1. Төмөр замын шугам төмрийг тавихад тэдгээрийн хооронд 2-3см зайтай завсарыг үлдээдэг. Юуны тулд үүнийг хийсэн бэ? Хариултыг физикийн хууль ,зүй тогтолыг ашиглан тайлбарла.
С2. Уулын /гүвээ/ оройгоос 8м/с хурдтайгаар хэвтээ чиглэлийн дагуу чулууг шидэв. Уул хэвтээ тэнхлэгтэй 600 өнцөг үүсгэж байсан бол чулуу шидсэн газраас ямар зайнд унах вэ?
С3. Хөл бөмбөгны бөмбөгийг 280кПа даралттай болгох шаардалагатай. Насосыг нэг шахахад150мл атмосферийн ердийн даралттай агаар орох бол насосыг хэдэн удаа шахах вэ? Эхлээд бөмбөг хийгүй байсан түүний багтаамж 2,5дм3 байсан. Процессыг изотерм гэж үз.
С4. Вакуумд нэг шулууны дагуу хоорондоо 9см зайтайгаар, гурван ижил эерэг 6мкКл цэнэг байрлана. Тэдгээрийг 3см талтай адил талт гурвалжины оройд байрлуулахад зайлшгүй ямар ажил хийх вэ?
С5. 12см2 дэлгэцийн хэмжээтэй, 8 дптр оптик хүчтэй объективтэй тоон зургын аппаратаар ,1м зайнаас газар зүйн газрын зураг авав. Газрын зургын дүрсийг , зургын аппаратны дэлгэцийг дүүртэл байрлуулсан бол газрын зургын талбайн хэмжээ ямар байсан бэ?
С6. Металл ялтас дээр 80Вт чадалтай гэрэл үүсгэгчээс гарсан монохроматик гэрэл тусаж байв. Гэрэл үүсгэгч секунд тутам 2 ∙〖10〗^20 тооны фотон цацаж байв. Хэрэв хаагч хүчдэл нь 1,2В бол өгөгдсөн металлын улаан хийлийг тодорхойл.
Ангилал: Бодлого, Бодлого /10- 12 анги/
0 коммент.